Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 01-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 8,522 хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,185 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 38,470 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,059 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 123 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах хоёр тохиолдол бүртгэгджээ.Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна.
Нийтдээ 117 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4, 919 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 112
- Хүнд 484
- Хүндэвтэр 1,585
- Хөнгөн 2,738 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1,026 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 21,707 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,633 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 123 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 4,231 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.