MSUT.jpg

2021-05-12 14:35
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлын талаар төлөөллүүдээс санал хэлэв. “МАК” ХКК-ийн дэд ерөнхийлөгч Г.Цогт Мэргэжлийн боловсролын тухай хуулийг өөрчлөх нь чухал. Аймаг болгонд МСҮТ байдаг. МСҮТ төгсөөд үйлдвэр дээр доод тал нь гурван жил ажилласан, ажилчдыг их, дээд сургуульд эчнээгээр элсүүлдэг болгомоор байна. Дор хаяж, сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа […]

gashuun.jpg

2021-05-12 14:23
Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу: Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах, Гашуунсухайт-Ганцмод […]

buudai-2-1024x683.jpg

2021-05-12 13:58
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно. Мөн: – Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан – Ахмад настан, хөгжлийн […]

daw.jpg

2021-05-12 13:57
Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ. 12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол […]

buudai1.jpg

2021-05-12 13:33
Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо. Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д […]

su.jpg

2021-05-12 12:51
Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ковидын хүнд нөхцөлд нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн бичгийн БАТЛАМЖ болон шагнал гардуулж байна.

yam3.jpg

2021-05-12 12:48
Чингэлтэй дүүрэгт вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нялх биетэй эмэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдэсэн билээ. Вакцины тариулснаас хойш нас барах эрсдэл байгаа эсэхэд ЭМЯ-наас дараах хариултыг өглөө. -ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албан дарга О.Дашпагма: Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг богино хугацааны ерөнхий биеийн урвал, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний буюу богино хугацаанд илрэх урвалыг анафилаксийн […]

s1-3-885x1024.jpg

2021-05-12 12:37
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран нийслэл хотын их эрсдэлт археологийн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ. Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүрэг Гандан уул, Сонгинохайрхан Ар Гүнт-2 гэсэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах шаардлагатайг тогтоож, дээрх газруудыг хамгаалалтад авах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм. […]

D2.jpg

2021-05-12 11:54
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд иргэдээс нийт 373 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 38 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, […]

ESH.jpg

2021-05-12 11:24
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч […]