Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан ХӨСҮТ-д хувь хүнээс ирсэн 20 сая төгрөгний мөнгөн хандиваар хоёр сувилагч байрны урьдчилгаатай боллоо.
Тодруулвал ХӨСҮТ-өөс нийт эмч ажиллагсдынхаа орон сууцны нөхцлийг сайжруулах зорилгоор судалгаа явуулж 525 ажилчид хамрагдсан байна. Харин өнөөдөр сувилагчдын баярыг тохиолдуулан 10 жилээс дээш хугацаагаар тус төвд ажилласан, амьдрах орон сууцны асуудалтай нийт 36 сувилагч, тусгай мэргэжилтэнүүдийн дунд сугалаа явуулж 2 азтанг тодрууллаа.
Азтангуудын хувьд ХӨСҮТ-д 30 жил, 16 жил сувилагчаар ажилласан хүмүүс байлаа.
Л.Баттөр: Цаашид эмч ажилчдынхаа ажиллах орчинг сайжруулах, ажлын ачааллыг хөнгөвчлөх, амьдрах орчин хийгээд нийгмийн асуудалд нь дэмжлэг болохуйц олон ажлыг төлөвлөн хийж хэрэгжүүлж эхлэж байна. Та бүхэн минь эрүүл байж энхийн үйлсээрээ эх орноо аюулт цар тахлаас хамгаалах БААТРУУД юм шүү. Энх цагт эмнэлгийн ажилчдын өдрөөр нижгэр сайхан тэмдэглэх боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бүхэн минь #сэтгэлдээ баярлаж ар гэрийнхээ хэмжээнд баяраа тэмдэглээрэй. Та бүхэндээ олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе.
ХӨСҮТ-Хэвлэл мэдээлэл