Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ковидын хүнд нөхцөлд нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн бичгийн БАТЛАМЖ болон шагнал гардуулж байна.