Чингэлтэй дүүрэгт вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нялх биетэй эмэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдэсэн билээ. Вакцины тариулснаас хойш нас барах эрсдэл байгаа эсэхэд ЭМЯ-наас дараах хариултыг өглөө.
-ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албан дарга О.Дашпагма: Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг богино хугацааны ерөнхий биеийн урвал, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний буюу богино хугацаанд илрэх урвалыг анафилаксийн шок буюу амь насанд аюултай байх урвал вакцин тариулснаас эхний 30 минутад илэрдэг. Энэ хугацаанд вакцин тариулсан хүнийг эмч, эмнэлгийн ажилтны хажууд хянахаар зохицуулсан. Бүх вакцин дээр тариулснаас хойш 30 минут эмчийн хяналтад хянаж байна. Вакцины тариулсны дараа нас баралтад хүргэх хариу урвал эхний 30 минутад илэрдэг. Тиймээс заавал эхний 30 минутад хянасны дараа иргэдийг гэр рүү нь явуулна. Тиймээс эхний 30 минутад илрэх хариу урвалаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цаашдаа ямарг хэвийн урвалууд илэрч байгааг тандалт судалгаа хийгээд явах ёстой гэлээ.
Л.Баяр