t1.png

2021-06-03 14:33
Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ. Хэрэг “Одоогоор прокурор дээр хянагдаж байна” гэж Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ. Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн ба оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.

d2.jpg

2021-06-03 14:12
Хүн амын 70 хувийг вакцинд хамруулснаар сүргийн дархлаа тогтоно гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэв. Тэрбээр “Халдварын тохиолдлын тоо хэзээ буурч, манай улс дархлаажуулагдсан улс болох вэ гэх асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байна. Тархвар судлалаас үзвэл, хүн амын 70 орчим хувь нь дархлаа тогтсон байж нийтийн дархлаа тогтох шалгуурыг […]

t.jpg

2021-06-03 14:08
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 119 байранд 6,308 иргэн байна. Үүнээс нийслэлд 29 тусгаарлах байранд Монгол Улсын 1095 иргэн, гадаадын 64 иргэн, нийт 1,159 иргэн, эмнэлгийн 31 байршилд 3,890 иргэн, орон нутагт 59 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд Монгол Улсын 1,259 иргэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд 119 тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт […]

doto-1024x683.png

2021-06-03 13:38
PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike, Global Offensive цахим тоглоомууд руу Монгол улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг ЦЕГ, СЭМҮТ-өөс  Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан “Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн […]

burus.png

2021-06-03 13:27
Хятадын Ухань хотод COVID-19 өвчин анх илэрсэн цагаас хойш жил хагасын хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч вирусийн гарал үүслийн асуудал одоо ч тодорхой бус хэвээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд цар тахал Хятадын лабораториос гарсан байж болзошгүй гэсэн онол дахин хүчээ авч эхэлжээ. Энэ асуудлыг Америк, Британийн тагнуулын байгууллагууд судалж байна. Вирусийн жинхэнэ эх […]

h1-1-1024x683.jpg

2021-06-03 13:11
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотноо 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүрэлцэн ирэв. Б.Батцэцэг сайд Оросын Үндэсний номын санд нээгдэж буй “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд түүнчлэн Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын […]

M4.jpg

2021-06-03 12:48
Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, орон нутагт вакцинжуулалтыг идэвхжүүлэх, үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй худалдаа, үйлчилгээний газар, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллахыг онцлоод худалдаа, үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, үйлчлүүлэгчдийн QR код, биеийн халууныг хэмжих хяналтын ажилтанг томилон ажиллуулах, Covid19 QR Verify аппликейшны […]

хурууны-бэх-1024x682.png

2021-06-03 12:38
СЕХ-оос 21 аймаг, есөн дүүрэгтээ саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжөө хүлээлгэн өгч дууссан байна. Харин одоо санал авах байруудын бэлэн байдлыг шалгах, хэсгийн хороодынхоо бүрэлдэхүүнд заавар зөвлөгөө өгөх гэх мэт нарийн ажлуудаа хийхээр төлөвлөөд байгаа талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээллээ. Өнгөрсөн оны сонгуулиар сонгуулиа өгсөн иргэдэд бэхэн тэмдэглэгээ хийгээгүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн […]

b2.jpg

2021-06-03 11:21
Баянгол дүүргийн 2 дүгээр хороо, БГД-ийн ЗДТГ-ын зүүн талд байрлах авто замыг хэсэгчлэн хааж 1А орон сууцны гаднах шугамын засварын ажил явагдана. Уг ажил нь өнөөдөр орой 23:50минут хүртэл явагдах тул энэ хугацаанд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

covid-1024x683.jpg

2021-06-03 11:19
Зургадугаар сарын 02-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 9,045 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,024 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 61, 396 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 883 Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн нэг халдвар бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 140 тохиолдол батлагдлаа.   Л.Баяр