undarmaa-1024x597.jpg

2021-06-18 15:14
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм. Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг […]

hiisen-1024x768.png

2021-06-18 14:27
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2746 хүн халдвар авснаас 1876 нь нийслэлийн иргэн байгаа юм. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүний тоо нэмэгдэж буй. Иймээс халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа, үйлчилгээний […]

enh1.jpg

2021-06-18 13:55
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Спутник вакцины хоёр дахь тунг хүлээж байгаа хүмүүс байна. Спутник вакцины хоёр дахь тун энэ сарын сүүлээр долдугаар сарын эхээр татан авах төлөвлөгөөтэй байна. Вакцинжуулалтын ажил улсын хэмжээнд 88 хувьтай явж байна. Бид вирусийн эсрэг эм […]

19-4-1024x768.jpg

2021-06-18 13:18
Өвөрхангай аймаг дахь ЗЦТ-с #Хүүхдэд_ээлтэй_жолооч арга хэмжээний хүрээнд #малчин_айлын гадаа автомашины #зогсоол_хийж, учирч болох аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна. 2020 онд автомашины хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслээ #тойрч_хараагүйн улмаас 22 бяцхан #зүрх_зогссон байдаг. Жолооч таны хариуцлагагүй байдал, бусдын алтан амьтай тэнцдэг юм шүү Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

b886dc_russia_covid-19_x974-1024x652.jpg

2021-06-18 12:58
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 860 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 13,886 боллоо. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал: Баянхонгор аймаг-92 Говь-Алтай аймагт -143 Говьсүмбэр аймагт-8 Дундговь аймагт-55 Увс аймагт-28 Хөвсгөл аймагт – 50 Баян-Өлгий-20 Ховд аймагт- 10 Дархан-Уул аймагт – 34 Орхон аймагт – 76 Төв аймагт – 138 Завхан аймагт-2 Сүхбаатар аймагт – 30 Сэлэнгэ аймагт-54 […]

emchee.jpg

2021-06-18 12:45
Нийтдээ 10,758 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 193 Хүнд 643 Хүндэвтэр 2,860 Хөнгөн 6,762 хүн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 460 жирэмсэн эмэгтэй, 2,014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 15,899 хүн эмчилгээгээ авч байна.Сүүлийн 24 цагт нийт  2,505 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо. Л.Баяр

undram-enhamgalan.png

2021-06-18 12:40
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсрол, шинжлэх ухааны сайдад ЭЕШ өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүлсэн байна. Тэрбээр шаардлагадаа ” Дэлхий нийтийг хамарсан ковид-19 халдварт цар тахал Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд халдварын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ хүүхдүүдийн дунд халдвар ихээр гарч байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд […]

em.jpeg

2021-06-18 12:29
Сүүлийн 24 цагт нийт  2505 хүн эдгэрсэн байна. Үүнийг задлан хүргэвэл : Эмнэлгээс 723, Гэрийн хяналтаас 1,782 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 15,899 хүн байна.   Л.Баяр

30-7-1024x576.jpg

2021-06-18 12:15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан. Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр […]

zam.jpg

2021-06-18 12:00
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв өчигдөр нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2 хүн гэмтэж, Орон нутгийн замд 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал: Орон нутагт: 2021.06.17-ны 08 цагийн орчим Архангай аймгийн […]