Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Спутник вакцины хоёр дахь тунг хүлээж байгаа хүмүүс байна. Спутник вакцины хоёр дахь тун энэ сарын сүүлээр долдугаар сарын эхээр татан авах төлөвлөгөөтэй байна. Вакцинжуулалтын ажил улсын хэмжээнд 88 хувьтай явж байна.
Бид вирусийн эсрэг эм бэлдмэлийг бүх бололцоогоороо түгээж байгаа. Тухайлбал, халдвар авсан нь батлагдсан хүн бүрт 60 ширхэг Арбидол эмийг үнэгүй хүргүүлж байна. Вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байгаа.
Он гарснаас хойш эмнэлгийн ажилчид, эмч сувилагч нарын цалин урамшуулалд нийт 12 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж шийдсэн байна. Эрүүл мэндийн салбарын цалингийн шатлал дээр хэлэлцүүлгүүд хийгдэж байгаа учраас удахгүй шийдвэрүүд гарах байх. Энэ талаар Засгийн газрын хуралдаан дээр байнга ярилцаж байгаа” гэлээ.
Л.Баяр