Үндэсний статистикийн хорооны статистик мэдээллээс үзвэл Монгол улсын экспорт оны эхнйи 5 сард нэмэгдэж 3.3 тэрбум ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,3 тэрбум ам доллараар өссөн байна.
Ийнхүү өсөхөд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлогын өсөлт гол нөлөө үзүүлжээ.
Зэсийн үнэ ханш дэлхийн зах зэээлд өнгөрсөн 2020 оны 4-р сараас хойш өсөлттэй байж ирлээ. Гэвч ойрын хугацаанд гадаад хүчин зүйл, халдварын тархалтын эрсдэлийн улмаас экспортын орлого өсөхгүй байх, буурах эрсдэл үүсч байна.
1. Зэсийн үнэ ханш өнгөрсөн сараас буурч $9427 ам долларт хүрч байна.
2. Монгол улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдсэн тул Ганц модны боомтын үйл ажиллагааг түр зогсоосон гэж БНХАУ-ын нүүрсний зах зээлийн мэдээллийн сайтад өгүүлжээ.
Энэ нөхцөл байдлаас үзвэл 6-р сарын гадаад худалдааны үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс төдийлөн өсөлт багатай буюу өнгөрсөн оны түвшинд хүрч болзошгүй байна.