Ховд аймгаас Улаанбаатар хүртэлх 1 500 км замыг явган гүйн туулж, онцгой амжилт гаргах зорилготой Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин ахлах ахлагч Э.Даваажамц 17 дахь өдрөө гүйж байна. Өчигдөр өглөөний байдлаар 619 км замыг тэрээр туулаад байсан бөгөөд өөрийн бичлэгээ цахимаар оруулсан юм. Тэгвэл түүнээс хойш буюу нэг хоногийн хугацаанд 75 км гүйж 695 км замыг туулжээ. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байгаа юм.
Тэрээр долоодугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн, цэрэг хүний тэсвэр тэвчээрийг харуулан гүйж байгаа юм.
Л.Баяр