Арбидол эмийн үнийн дээд хязгаарыг тогтоожээ

2021-06-18 15:551min0
эм

Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас танилцууллаа.

 Монгол Улсад коронавирусийн халдварын үед уух гурван нэр төрлийн вирусийн эсрэг эм худалдаалагдаж байна. Эдгээр эмийн үнийг судалж, ААН бүртэй нэг бүрчлэн уулзсаны эцэст эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байна.

Арбидол 100 мг-тай  эм БНХАУ, ОХУ-аас орж ирж байгаа юм байна. Ингээд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эмийг бөөний үнийг 15000 төгрөг, жижиглэнгийн үнийг 19500 төгрөгөөр дээд хязгаар тогтоосон байна. Харин ОХУ-аас орж ирсэн Арбидол эмний бөөний үнийг 27720 төгрөг, жижиглэнгийн үнийг 36000 төгрөгөөр дээд хязгаар тавьж өгсөн байна.

Мөн Украйнаас орж ирдэг Арбивир эмийн бөөний үнийг 21500 төгрөг, жижиглэнгийн үнийг 27950 төгрөгөөр үнийн дээд хязгаар тогтоосон байна.

Хүнд тохиолдолд хэрэглэдэг Энэтхэг улсаас орж ирж байгаа эм дээр мөн хязгаар тогтоож өгсөн байна.

Н.Батаа

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй