2021-06-18 15:301min00

У.Хүрэлсүхийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө

hurel

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, батлав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус томилсон юм. Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй