mori.jpg

2021-07-02 15:53
Архангай аймагт морины сунгаанд оролцож байсан хүүхэд мориноос унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр тус аймгийн Өлзийт сумын нутагт орших Зодохын хөндий гэх газарт морины сунгаа болсон бөгөөд энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, энджээ. Уг хэргийг одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж. Л.Баяр

enh1.jpg

2021-07-02 15:30
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дельта вариант тархах нь цаг хугацааны асуудал. Бид Японы руу явуулсан 50 сорьцноос таваас нь дельта вариант илэрсэн. Ингэхдээ 4 болон зургаан сарын сорьцны 90 хувьд альфа хувилбар батлагдсан. Тавдугаар сарын эхэн […]

14-4.jpg

2021-07-02 15:11
Эстони улсын нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 20 гаруй орны эрэгтэй 40, эмэгтэй 16 даамчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин ухаанаа уралдуулж буй. Эрэгтэйчүүд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд “Tallinn group”-т тоглож буй Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат (“Монгени” сургууль, “Хасу Мегастарс” […]

ҮАБЗ-1024x683.png

2021-07-02 14:54
Үндэсний их баяр наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн залуучууд өчигдөр төв талбайд “No naadam” гэсэн уриа лоозон барин эсэргүүцэл илэрхийлэв. УОК өчигдөр мөн хуралдаж, баяр наадмыг хойшлуулах нь зөв гэж үзсэн бөгөөд үүнийгээ олон нийтэд танилцуулж, Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдэгдээд байсан юм. УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотойгоор мөн уяачид эсэргүүцлээ илэрхийлж, унаач хүүхдүүдийг уг […]

30.jpg

2021-07-02 14:32
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/429 тоот захирамжаар “Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Япон Улсын “Усны дахин ашиглалтыг дэмжих төв” болон Люмилайт […]

1552371645_tsagdaa-3.jpg

2021-07-02 14:15
Энэ сарын 1-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1478 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1198, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 66, гэмт хэргийн шинжтэй 59 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 73, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 90, хүний биед халдсан 50, […]

8-6-1024x1024.jpg

2021-07-02 14:05
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тундас, усархаг дуу цахилгаантай бороо их орж байгаатай холбогдуулан УБЦТС-ТӨХК-с сэрэмжлүүлэг хүргэж байна. Иргэд болон аж ахуй нэгжүүд газар шорооны ажил хийж эхлүүлэхээс өмнө газар доор цахилгаан кабель шугам бий эсэхийг мэргэжлийн байгууллагад хандан тодруулж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад хамтран ажиллана уу!

6-5-1024x424.jpg

2021-07-02 12:35
Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох тухай танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамгаалалтын бүс тогтоолгох Их тэнгэрийн амны хадны зураг, Гачууртын амны хадны зураг, Туулын хар түнийн ордны туурь, Ар гүнтийн дөрвөлжин булш, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын газар дээр нь очин […]

5-4-1024x493.png

2021-07-02 12:16
Ойн сан бүхий газар болон голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглалтын одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхан танилцууллаа. Манай улс 1956 оноос ойн сангийн тооллогыг хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхэлсэн. Мөн голын онцгой хамгаалалтын бүсэд 6978 нэгж талбар байна. Тодруулбал, мэдээллийн санд бүртгэлтэй 6135, зөвшөөрөлгүй 843 нэгж […]

10-6.jpg

2021-07-02 12:07
Хэт холын зайн залуу гүйгч Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Хөвсгөл аймгаас гарч өдөрт 50 км гүйсээр 16 дахь хоног дээрээ Улаанбаатарт бариандаа орж ирсэн билээ. Хөвсгөлөөс аймгаас Улаанбаатар хүртэл 800 км гүйж, Сүхбаатарын талбайд бариандаа орсон Д.Гантулгыг өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны “Алтан од” тэмдгээр шагнажээ. Түүнд шагналыг нь БТБХХ-ийн дарга О.Баасан гардуулж, […]