Засгийн газар ээлжит бусаар хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Дельта вариант тархах нь цаг хугацааны асуудал. Бид Японы руу явуулсан 50 сорьцноос таваас нь дельта вариант илэрсэн. Ингэхдээ 4 болон зургаан сарын сорьцны 90 хувьд альфа хувилбар батлагдсан. Тавдугаар сарын эхэн үед зөөвөрлөгдөн ирсэн иргэний таван сорьцод дельта вариант илэрсэн. Эдгээр хүмүүс өнөөдөр эдгэрээд гарсан байгаа. Тэгэхээр шууд дельта өргөн тархсан гэж ойлгож болохгүй. Япон руу явуулсан шинжилгээний 90 хувьд альфа вариант илэрсэн.
Л.Баяр