Өнөөдрийн /2021.07.02/ байдлаар коронавирусийн халдвараар 800 гаруй жирэмсэн эмэгтэй, 2900 гаруй хүүхэд өвчилж, хэвтэн эмчлүүлж байна.
Эцэг эхчүүд КОРОНАВИРУСИЙН халдвараар өвдсөн хүүхдийг ханиад гэж андуурах тохиолдол гарч байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.
Коронавирус халдвар “Хүүхдэд” илрэх нийтлэг шинж тэмдэг
- Хамар битүүрэх
- Нусгайрах, шингэн нус гарах
- Хоолой сэрвэгнэх, хоолой хөндүүрлэх
- Хуурай ханиах
- Хоолны дуршил буурах
- Жихүүдэс хүрэх, халуурах
- Амьсгаадах, толгой өвдөх, гэдсээр өвдөх
- Бөөлжих
- Ядрах, сульдах
- Цээжээр өвдөх
- Булчингаар өвдөх
- Үе мөчөөр өвдөх
Нярай хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэг
- Хамар битүүрэх
- Хөхөх дургүй болох \хөхөхдөө амрах\
- Ханиалгах
- Халуурах \бүлээрэх\
- Уйлагнах, тавгүйтэх
Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг
- Хоолой сөөх
- Ханиалгах
- Хоолны дуршил буурах
- Гэдсээр өвдөх
- Бөөлжих
- Шингэн баах
- Хөдөлгөөний идэвх багасах
- Амьсгаадах
Анхаарах хүүхдүүд
- Архаг суурь эмгэгтэй хүүхдүүд
- Жингийн илүүдэлтэй
- Хоол тэжээлийн дутагдалтай
- Чихрийн шижинтэй
- Гуурсан хоолойн багтраатай
- Төрөлхийн эрхтэн тогтолцооны эмгэгтэй
- Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд
- Бодисын солилцооны эмгэгтэй
- Дархлаа дутмагшилтай хүүхдүүд
- Бусад хавсарсан эмгэгтэй хүүхдүүд
Анхаарах шинж тэмдгүүд
- Удаан хугацаагаар халуурах
- Хоолой сөөх, бачуурах
- Ханиалга нэмэгдэх
- Амьсгал олшрох, тасалдах
- Амьсгалахад бэрхшээлтэй болох
- Цээжээр өвдөх \цээжээр дарах, хатгах\
- Хөдөлгөөний идэвх сулрах, унжийх
- Шингэн ихээр алдах
- Бөөлжилт нэмэгдэх
- Толгой хүчтэй өвдөх
- Арьс зэвхийх
- Уруулын өнгө өөрчлөгдөх
Халдвараас хэрхэн сэргийлэх аргууд
- Шингэн зүйл бага багаар ойр ойрхон ердийнөөс илүү уулгах
- Хоолой зайлуулна
- Нус нийлгүүлж сургана
- Шим тэжээлтэй, чанартай хоолоор хооллоно
- Хангалттай унтуулж амраах \эрт унтуулж, эрт босгох\
Өөрт тохирсон идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.