Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/429 тоот захирамжаар “Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Япон Улсын “Усны дахин ашиглалтыг дэмжих төв” болон Люмилайт компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Япон Улсын “Усны дахин ашиглалтыг дэмжих төв” болон Люмилайт компанийн хэрэгжүүлж буй усыг дахин ашиглах, цэвэршүүлэх технологи, төслүүдтэй танилцлаа.
Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн чанарыг сайжруулах судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран гүйцэтгэж, цаашид Нийслэл хотод цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар зөвшилцлөө.