Банкны үйлчилгээг илүү ойроос...
Голомт банк өргөн хүрээтэй, хүртээмжтэй банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд бид Голомт банкны шинэчлэгдсэн ATM төхөөрөмжөөс КИОСК-ийн үйлчилгээ авах боломжийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчид Голомт банкны зарим үйлчилгээг салбараар үйлчлүүлэхээс гадна, орон нутаг болон Улаанбаатарт байрлах 160 шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан ойроос авах нөхцөл бүрдэж байна.