“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

2022-09-27 11:451min0
нүүр
“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая! Голомт банк орон нутгийн хөгжлийг түргэсгэх, улмаар дижитал технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг илүү НЭЭЛТТЭЙ болгоход хувь нэмэр оруулах зорилгоор Эрдэнэт хотод “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь 2022.09.28 болон 2022.09.29-ний өдрүүдэд “НЭЭЛТТЭЙ ирээдүй” уриан дор явагдах юм. Энэ үеэр салбар бүрийн 40 орчим байгууллагууд оролцож, нэтворкин хийхээс гадна тус байгууллагуудын бүүтүүд ажиллаж, хүрэлцэн ирсэн зочдод өөрийн үйлчилгээг танилцуулан мэдээлэл өгч, харилцагчдад бүх төрлийн дижитал үйлчилгээг үзүүлэх болно. Эрхэм Эрдэнэтчүүд та бүхнийг “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд хүрэлцэн ирж, дижитал шилжилтэд нэгдэхийг урьж байна. #DigitalErdenet2022 #OpenBank

Голомт банкнаас орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмэр оруулах, улмаар техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг илүү НЭЭЛТТЭЙ болгох зорилгоор “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд шинэ технологи, дижитал шийдлийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлсэн 40 гаруй байгууллагууд оролцон “НЭЭЛТТЭЙ ирээдүй” уриан дор нэгдэж, хамтран ажиллаж буйгаараа онцлогтой.

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээ нь 2022.09.28 болон 2022.09.29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах ҮЗЭСГЭЛЭН болон “Дижитал шилжилт” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга хэмжээ болох өдрүүдэд ҮЗЭСГЭЛЭН 09:00 цагаас “Хангарьд Палас” спорт ордонд эхлэх бол, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ нь 11:00 цагаас “Уурхайчдын соёлын ордон”-д зохион байгуулагдах болно.

Хамтрагч байгууллагуудын мэдээллийг доор байрлах зургаас харна уу.

-зураг “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

Та “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр дээрх байгууллагуудын дижитал үйлчилгээтэй танилцаж, хэрэглэгч болохоос гадна төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Мөн энэ үеэр Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зочдод мэдээлэл өгч, банкны үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллах тул эрхэм Эрдэнэтчүүд та бүхэнд “Дижитал Эрдэнэт” арга хэмжээний үүд хаалга 2 өдрийн турш НЭЭЛТТЭЙ байх болно.

Таныг “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй