duudlaga.jpg
2018-12-31 13:27
Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: · Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах · Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх · Олон нийтийн газраар аль […]

emch.jpg
2018-12-30 16:58
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахуулсан ажлын хэсэг өнөөдөр, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахимаар холбогдож, баярын үеэр эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хангаж ажиллахыг үүрэг болголлоо. Баяраар эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана Шинэ жилийн баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд […]

umnugovi.jpg
2018-12-30 16:18
Өмнөговь аймаг 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон онцолсон. Иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн төсөл хөтөлбөр, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторын шинэ барилгыг Өмнөговь аймгийн төвд барьж ашиглалтад орууллаа. Эх сурвалж: Өмнөговь аймаг

gemtel.jpg
2018-12-30 11:47
Хальтиргаа, гулгаатай байгаа, мөн баярын үйл ажиллагаа үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд гэмтэж, бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Томчуудын дунд халтирч унаснаас гар, хөлөө гэмтээх нь их байгаа бол хүүхдүүдийн дунд халуун хоол, цайнд түлэгдэх нь их байдаг аж. Эмнэлгийн ачаалал шинэ […]

tttttttttttttttt.jpg
2018-12-28 17:01
Японы нэрд гарсан зуушин хоол суши буюу сашими нь амтлаг загасыг түүхийгээр нь иддэг зоог юм. Баруунд улам бүр алдартай болж сашимигийн ресторан, Япон үндэстний төрөл бүрийн гуанзууд олноор ажиллаж байна. Японы сашимиг болгох буюу өөр төрлөөр идэх нь маш амтгүй байдаг учир загасны махыг шууд түүхийгээр иддэг билээ. Хятадын иргэн ингэж бэлдсэн загасны махнаас […]

Untitled-10-4.jpg
2018-12-28 14:00
Хэрвээ та жаахан өвдөхөд л эмч рүүгээ гүйгээд байдаггүй бол энэ аргыг сонирхох нь лавтай. Бага зэргийн өвдөлтийг чихээ чимхсэнээр дарж болно. Рефлексийн мэргэшсэн эмч Хелен Чин Луи хүний чихний эргэн тойронд мэдрэлийн төгсгөл, төв мэдрэлийн системтэй холбогдсон цэгүүд байдаг гэж үздэг. Чихний эргэн тойрон таны биеийн аль нэг хэсгийг өвдөлтийг дарах чадвартай. Харин та […]

turuh-1.jpg
2018-12-28 11:07
Олон жил үргэлжилж байгаа, концессын гэрээтэй эмнэлгийн олон барилга бий. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй барилгууд ч байна. Тэгвэл ирэх оноос эмнэлгийн зарим царцсан барилгууд эхнээсээ ашиглалтад орж эхлэхээр болжээ. Тухайлбал, 300 ортой төрөх эмнэлгийн барилга 2011 онд эхэлснээсээ хойш долоон жил үргэлжилж байна. Дундуур нь шүүхийн маргаантай асуудал гарсан. Хууль, хяналтын байгууллага шалгасан, гүйцэтгэгч […]

eleg-1.jpg
2018-12-28 08:53
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786,250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3,455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагджээ. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 […]

untah-1.jpg
2018-12-27 11:31
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншаарай. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөгөөг хүргэж байна.

sav_hog.jpg
2018-12-27 10:56
ХУВАНЦАР САВ бисфенол, хар тугалга, миламин зэрэг ХОР ЯЛГАРУУЛДАГ. ХАМГИЙН АЮУЛТАЙ нь хуванцар савны хор удаан хугацааны дараа ДАРХЛАА БУУРУУЛЖ, ЦУС БАГАДАЛТ, ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ, ЧИХРИЙН ШИЖИН, ҮРГҮЙДЭЛ, ХӨХНИЙ болоод САВНЫ ХАВДАР, ЭР БЭЛГИЙН ЭСИЙН ЦӨӨРӨЛ, АРЬСНЫ ӨВЧИН, МЭДРЭЛИЙН СААЖИЛТ, УРГИЙН ГАЖИГ ҮҮСГЭДЭГ. Иймээс хоол хүнс, аарц ааруул, өрөм цөцгий, айраг шар тос, сүү цагаан идээгээ […]