Хальтиргаа, гулгаатай байгаа, мөн баярын үйл ажиллагаа үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд гэмтэж, бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна.
Томчуудын дунд халтирч унаснаас гар, хөлөө гэмтээх нь их байгаа бол хүүхдүүдийн дунд халуун хоол, цайнд түлэгдэх нь их байдаг аж.
Эмнэлгийн ачаалал шинэ жил болон Цагаан сарын үед хоёр дахин нэмэгддэгийг онцолж, баярын өдрүүдэд анхаарал болгоомжтой баярлахыг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.
1 comment
Эрүүл бус нийгмийн толь