Хилийн боомтоор орж ирсэн 500 кг бэрсүүт жүржийг устгалаа

2018-12-30 11:53
mandarin

Цагааннуур боомтоор Оросын холбооны улсаас импортолж буй нэг аж ахуй нэгжийн 500 кг бэрсүүт жүржнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Лабораторийн дүнгээр тухайн жимс MNS 6420:2013 стандартын шаардлагыг хангаагүй байна. Тиймээс уг 500 кг бэрсүүт жүржийг аж ахуйн нэгжийн эзнийг байлцуулан устгаж сэрэмжлүүлэг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллажээ.

Эх сурвалж: МХЕГ