o1a.jpg

2017-07-11 19:15
Наадмын өдрүүдэд ихэвчлэн иргэд наршилт, наршилтаас үүдсэн даралт ихсэлт, бага насны хүүхдүүд хоолны хордлогод орсон шалтгаанаар түргэн тусламжийн эмч нарт хандаж байна. Наадамчид Төв цэнгэлдэхэд байрлаж байгаа түргэн тусламжийн үйлчилгээний цэгт хандаж байгаа бол иргэд өрхийн эмнэлэг болон бусад эмнэлгүүдэд хандаж байгаа аж. Баяр, амралтын энэ өдрүүдэд өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд […]

hural.jpg

2017-07-10 12:42
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй  “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдэвт ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН Олон улсын хоёрдугаар хурал хоёр дахь өдрөө Blue sky цамхагт үргэлжилж байна. Хурлын эхний өдөр манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын хуульд өөрчлөлт оруулах болон түүнийг дагаад гарах үр дагавар,  […]

havdar.jpg

2017-07-10 10:25
Америк, герман, австрийн эрдэмтдийн туршсан вакцин арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх аюулгүй, үр дүнтэй эм болсныг мэдээлж байна. Энэ талын судалгааны хоёр материал Nature гэх шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн байгааг Nature News портал тоймлон нийтэлжээ. Эхний нийтлэлд америк эрдэмтэд арьсны хорт хавдартай 20 хүн дээр эмнэлэгийн туршилтын эхний шатны ажиллагааг явуулснаа мэдээлжээ. Зургаан хүний дөрөвт […]

huushuur.jpg

2017-07-06 17:40
Улс үндэсний их баяр наадмаар монгол хүн бүр наадмын хуушуур худалдаж авахыг хүсдэг. Гэвч та баяр наадмын өдрүүдэд хуушуур худалдан авахаасаа өмнө энэ зөвлөмжийг нэг уншаарай. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэн танд хандаж гаргасан зөвлөмжийг хүргэж байна. Борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай бээлий өмссөн байдлыг ажиглан худалдаж авахаа шийдэх Та […]

bayan-undur.jpg

2017-07-05 09:49
Манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1996 онд хамгийн анх хийсэн байдаг. Түүнээс хойш эмч, мэргэжилтнүүд маань ч чадавхжиж, “Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн хамт олон өнөөдрийг хүртэл олон хүнийг аварснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тэгвэл энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд бөөр шилжүүлэн […]

Өнөөдөр.jpg

2017-07-04 16:01
Эхийнхээ хэвлийд нярай эндэх тохиолдол нэмэгдэж буй талаар бид өмнөх дугаартаа хөндсөн. Үүний шалтгаан юу болох, урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийх хэрэгтэй талаар нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Цэрэнсамбуутай ярилцлаа. -Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт ихсэж байна. Үүний гол шалтгаан нь халдварт өвчин гэх юм. Та […]

эмнэлэг.jpg

2017-07-04 11:14
Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас гэж та сонссон уу. Бидний нэрлэдгээр “13-ын А” маягт л даа. Нэлээд хэдэн жилийн өмнө 36 дугаар маягт  гэж байсан. Түүний шинэчилсэн хувилбар нь энэ юм. “13-ын А” бол нарийн мэргэжлийн эмчид, III шатлалын эмнэлэгт үзүүлэх нэг ёсны виз. Энэ визийг гаргуулах гэж иргэд хэрхэн хөөцөлдөж, хэр удаан хүлээдэг билээ дээ. […]

boor.jpg

2017-07-04 09:15
Манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1996 онд хамгийн анх хийсэн байдаг. Түүнээс хойш эмч, мэргэжилтнүүд маань ч чадавржиж, “Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн хамт олон өнөөдрийг хүртэл олон хүнийг аварснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тэгвэл энэ сарын 9,10-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын […]

japan.jpg

2017-07-01 12:43
-Утасны цэнэг дөнгөж нэг зураастай үед бүү ашигла. Яагаад гэвэл энэ үед гар утаснаас гарах цацрагийн түвшин 1000 дахин их байдаг. -Гар утсаа зүүн чихэндээ нааж ярьж бай. -Кофег хоногт нэг удаагаас илүү ууж болохгүй. -Эмийг хүйтэн усаар даруулж болохгүй. -Оройн 17 цагаас хойш хоол бүү ид. -Тослог хоол хүнс бага хэрэглэ. -Өглөөгүүр ус сайн […]

Шинжилгээ.jpg

2017-06-30 16:42
Энэ сарын 15-нд хэрэгжүүлж эхэлсэн элэгний В, С вирүсийн  үнэ төлбөргүй илрүүлэг шинжилгээнд нийт 41.162 иргэн хамрагджээ. Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагууд багтаж 40-65 насны 1727 иргэн үзүүлсэн байна. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байгаа юм.