Америк, герман, австрийн эрдэмтдийн туршсан вакцин арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх аюулгүй, үр дүнтэй эм болсныг мэдээлж байна. Энэ талын судалгааны хоёр материал Nature гэх шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн байгааг Nature News портал тоймлон нийтэлжээ. Эхний нийтлэлд америк эрдэмтэд арьсны хорт хавдартай 20 хүн дээр эмнэлэгийн туршилтын эхний шатны ажиллагааг явуулснаа мэдээлжээ.
Зургаан хүний дөрөвт нь уг вакциныг тариад 25 сарын турш ажиглалт хийхэд мелонамагийн шинж тэмдэг тодроогүй зогссон байв. Герман, австри эрдэмтэд РНК дээр үндэслэгдсэн вакциныг мелонамаар өвчилсөн 13 хүн туршсаны дараа 23 сар өнгөрөхөд найман хүний хорт хавдар нь алга болсон байжээ. Мэргэжилтнүүд вакцины эмнэлгийн туршилтын хоёр дахь шатны ажиллагааг явуулах мөн энэ вакцин нь хорт хавдрын бусад төрөлд хэрхэн нөлөөлөх бол гэдгийг тогтоох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.