Хулсны баавгай пандагийн дүрс, хэлбэртэй нарын зайн цахилгаан станцыг Хятадын Шанси мужийн Датун хотын ойролцоо байгуулсан талаар мэдээ мэдээллийн PV Tech портал дамжуулжээ. Нарны эрчим хүчний цахилгаан станцыг Panda Green Energy компани бүтээсэн ба нарны зайн самбар нь хар-цагаан элементүүдээс бүрэлдсэн байна. Станцыг өндрөөс харахад тэр нь хулсны баавгайн зураг болно.
Станцын хүчин чадал нь одоохондоо 50 мегаватт бөгөөд ирээдүйд 100 мегаватт цахилгаан үйлдвэрлэх аж. Станцыг бүтнээр нь ашиглалтад орохдоо цагт 3.2 тэрбум киловатт цахилгааныг үйлдвэрлэх юм байна. Мөн станцын дэргэд зулуучуудыг сургах төв байгуулагдах юм байна. Жишээ нь, тэдэнд сэргээгдэх эрчим хүчний давуу талыг ухуулж байх гэнэ.
Яг ийм станц 25 жил ажиллахад 1056 сая нүүрс шатаах ба Panda Green Energy өөр хэд хэдэн станц байгуулахаар төлөвлөж байгаа аж. Зургадугаар сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Америк-Мексикийн хилийн дагуу босгох ханаа барихдаа нарны зайг ашиглах санал дэвшүүлжээ. Муугүй сэтгэмж байгаа биз. Гайхалтай, үүнийг би сэтгэсэн” гэж тэр өөрийгөө магтсан байлаа.