20260910-080019-file.jpeg
2026-09-10 08:00
Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын удирдлага дор “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлж, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулахад анхаарна.

20260909-180043-file.jpeg
2026-09-09 18:00
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эмийн зардлыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг Засгийн газар болон орон нутгийн удирдлагууд хариуцахаар боллоо.

20260831-140019-file.jpeg
2026-08-31 14:00
Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрийн өмчийн эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгосон ба иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа уншиж зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой боллоо.

20260814-150050-file.jpeg
2026-08-14 15:00
Эрүүл мэндийн даатгалын сангаас 64 иргэнд зарцуулсан 35 сая 496 мянган төгрөгийг хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болгосон талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

20260813-220026-file.jpeg
2026-08-13 22:00
ДЭМБ болон Японы дэмжлэгээр умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжийг Монголын эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Энэ нь тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал юм.

20260812-110027-file.jpeg
2026-08-12 11:00
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн ажилтны өдрийг "Гүйцэтгэл–Бүтээмж–Үр дүн" уриан дор тэмдэглэж, 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэжээ. Тус эмнэлэг Монгол Улсад анх удаа PFA технологийг нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагаатайгаар 101 мэс засал хийсэн байна.