Нийслэлийн өрхийн эмнэлгүүдийн УТАСНЫ ЖАГСААЛТ

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны дугаарын жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн ерөнхий газраас хүргэж байна.
Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгт суурилан зохион байгуулах, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангах арга хэмжээ авахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ.
Өрхийн эмнэлгүүд 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагаас эхлэн ажлын өдөр 20:00, амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөжээ.
Нийслэлийн 9 дүүргийн өрхийн эмнэлэгтэй холбогдох утасны дугааруудыг хүргэж байна.

