shat.jpg
2022-04-15 13:15
Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өмнө оны мөн үетэй харьцуулахад инфляц дөрвөн хувиар, өмнөх сараас 0,8 хувиар өсч, улсын хэмжээнд инфляц 14.4 хувь хүрлээ. Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард 15,8 хувьтай гарсан байна. Инфляцын энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн бараа бүтээгдэхүүний өсөлт 18 хувь […]

атгг.jpg
2022-04-14 16:51
Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.

horoo.jpg
2022-04-14 10:48
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүнээс 2020 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газраас энэ сарын 05-нд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн […]

ISHN0715_F10_pic.jpg
2022-04-14 08:25
Газрын тос экспортлогч орнуудын нэгдсэн байгууллага болох ОПЕК-аас ОХУ-ын газрын тос болон бусад шингэний экспортын 7 сая тонн нийлүүлэлтийн алдагдлыг нөхөх боломжгүй гэж анхааруулснаар мягмар гарагт нефтийн үнэ өсжээ. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн конденсатын олборлолт даваа гарагийн байдлаар өдөрт 10 сая баррелиас бууж 2020 оны 7 сараас хойшхи доод хэмжээнд хүрснийг мэдээллээ. ОХУ-ын газрын […]

oh.jpg
2022-04-13 09:37
Орос дайн өдүүлж, олон улсын хориг арга хэмжээнд орсноор нийлүүлэлт тасалдаж, үүнийг дагаад үнийн хөөрөгдөл ч гарав. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, дайн эхлүүлээд сар орчим хугацаа өнгөрөхөд Орост үнийн өсөлт дээд хэмжээндээ хүрсэн гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сард үнийн өсөлт 7,6 хувьтай байсан нь дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Оны дүнгээр буюу 2021 […]

mun-1280x800.jpg
2022-04-12 16:41
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт 151,328,086,239 /нэг зуун тавин нэгэн тэрбум гурван зуун хорин найман сая наян зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зээлийн ангиллаар авч үзвэл, Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,716,151,185 төгрөг Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг Чанаргүй зээлийн ангиллын зээлийн […]

73f731130a2e1a8277413cf9bde29c5a.jpg
2022-04-12 16:24
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Тавантолгой ХК  2022 онд 5.1 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна. Голомт Капиталын гаргасан тайлан мэдээлэлд дурдсанаар бол 1.3 сая тонн нүүрс борлуулсан байна. Дашрамд дурдахад оны өмнө хувьцааны ханш нь 7 хувийн өсөлттэй байсан бол он гарснаар 10 хувь давж унаад байна.

уриалга-1-1.jpg
2022-04-11 19:59
Монгол Улсын Хөгжлийн банкнаас урсгал зардлуудаа хэмнэх уриалга гаргажээ. Тус уриалагадаа “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд […]

gaz.jpg
2022-04-11 14:21
“Газопровод союз восток” компанийн захирал Евгений Асеев байгалийн хийн хоолойн төслийн танилцуулга хийсэн байна. Ингэхдээ газартай холбоотой асуудлыг хэрхэн төлөвлөсөн талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр “Хийн хоолойн барилга байгууламжтай холбоотой баримтлах хатуу стандартууд бий. Жишээлбэл, Нисэх онгоцны буудлаас хол Хоолойн ойролцоо 420 метр газарт 100-аас дээш хүний багтаамжтай объект барихгүй байх Хоолойгоос хоёр тийш 25 метр өргөнтэй, хий […]