танд-ибаримт-хэвлэхэд-асуудал-тулгарч-байна-уу-1024x536.png
2022-01-14 16:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны нэгдүгээр сарын 23-ны буюу Ням гарагт явагдахыг Татварын албанаас мэдээллээ. Сугалаанд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, ebarimt системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн тохирлын супер шагнал 10 сая төгрөг байна.

289522-13012022-1642039801-1631566737-13-1-1.jpg
2022-01-13 11:31
Өнгөрсөн сард инфляц 13.4 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ 24 хувиар өссөн нь голлон нөлөөлж байгаа аж. Өөрөөр […]

1fae17c421bcca4eb2f796ffc7d18a49-1024x680.png
2022-01-13 11:08
Манай улсын хуулийн этгээдийн бүртгэлд 200,000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс 70 000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бол бусад нь зогсонги байж, бизнесээсээ гарч чаддаггүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв. Тэгвэл тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг бизнес эрхлэх гэж буй хүний эрсдэлийг хуваарилах, бизнесийг нь аварч үлдэх, ажлын байрыг хадгалах, […]

20000b.png
2022-01-12 09:42
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртэд олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод […]

export-import.jpg
2022-01-10 17:50
Өнгөрсөн онд гаалийн байгууллага гаалийн мэдээллийн системийн сервер, тоног төхөөрөмж болон программ хангамжийг дараагийн түвшинд гаргахад анхаарч өдөр тутмын хэрэглээний КАИС, СЭПС системүүдээ үе шаттайгаар шинэчилж, системийн ачааллыг бууруулсны зэрэгцээ анх удаа гаалийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид хандсан цахим систем gaali.mn-ийг шинээр нэвтрүүлж, олон нийтэд танилцуулсан билээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлжээ. Мөн гаалийн байгууллагаас олгож […]

1d3d69b691d65fe73269de0903e4adc2.jpg
2022-01-10 17:15
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банк хооронд хийх бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байсныг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 5 сая төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн банк хооронд 5 сая хүртэлх дүнтэй гүйлгээг 24 цагаар, ямар нэгэн цагийн хязгааргүй, гүйлгээ хийсэн даруйд мөнгө хүлээн авч байгаа иргэний дансанд нь орох (бодит цагийн) зарчмаар […]

7e0690_APU_flag_pasad_x974.jpg
2022-01-10 15:44
2020 онд хөрөнгийн биржээр дамжуулан 37 компани 161 тэрбум ногдол ашиг иргэд, ААН-д тараажээ. Энэ нь 2019 оны ногдол ашгаас есөн тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Хамгийн их ногдол ашиг тараасан компаниар “АПУ” ХК тодорсон бөгөөд 110 тэрбум төгрөг тараажээ. Дараагаар нь “Таван толгой” ХК 28.1 тэрбум, “Сүү” ХК 4.2, “ҮБ-БҮК” ХК 3.9, “Мандал даатгал” […]

700D4705-92F4-45DA-B9DB-5FE7F2FE418D.jpeg
2022-01-10 15:21
Монгол Улс 2021 онд 227 мянган тонн улаан буудай импортолжээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 1.7 дахин өссөн дүн бол 2019 онд буюу цар тахлын өмнө үеийг бодоход 15.7 ДАХИН өссөн дүн байна. Гаалийн ерөнхий газрын гаргасан гадаад худалдааны статистикаас харвал энэ нь хүнсний импортод хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүнд багтаж байгаа юм. Харин импортын хэмжээ хамгийн […]

download-5.jpg
2022-01-10 14:24
Монголбанк өнгөрсөн сард 780 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт металл худалдан авсан нь 2020 онынхоос бага байна. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Төв банкны хэлтэс 8.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш […]

12122019-000000-363-484848391-1-1024x507.jpeg
2022-01-10 13:18
ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн 2021 оны гадаад худалдааны статистик мэдээллийг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс 2021 онд дэлхийн нийт 162 улстай гадаад худалдаа хийсэн байна. Үүнээс 64 улсад бараагаа экспортолж, 159 улсаас бараа бүтээгдэхүүн импортолжээ. Экспорт 2021 онд 9.2 тэрбум ам.долларт хүрч: өнгөрсөн оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар буюу 22.1 хувиар, 2019 оны мөн үеэс 1.6 […]