Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Чойбалсангийн ДЦС болон ДЦС-IV ТӨХК-ийн өргөтгөлийн төслүүд “Хөгжлийн банк”-наас санхүүжилтээ аваад байна. Дулааны цахилгаан станцуудын үнэ тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баривал зээлийн эргэн төлөлтөд асуудал гарахгүй. Цаашид эрчим хүчний салбарынхан нүүрсний станцын тухайд илүү ногоон элемент оруулахад бодлого тодорхойлох нь зүйтэй болов уу. Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулах, түүнийг дагаад банк, санхүүгийн байгууллагууд нүүрсний станцуудаас татгалзаж эхэлж байна” гэлээ.
Манай улс эрчим хүчний хямралд ороход маш ойрхон байгаа учир шинэ эх үүсвэрүүдийг хурдан хугацаанд барих тэр дундаа усан цахилгаан станцыг барих шаардлагатайг талууд онцолсон юм.