ОХУ-д хориглосон “Колумбайн” хөдөлгөөний Telegram группийг удирдаж байсан өсвөр насны охиныг байцааж буй бичлэгийг Холбооны аюулгүй байдлын алба нийтэд дэлгэжээ. Түүний Сочи хотод саатуулсан бөгөөд баривчлагдсан охин боловсролын байгууллагуудад үй олноор хөнөөх үзэл суртлыг сурталчилж, Оросын сургуулиудад террорист ажиллагааны тухай хуурамч мэдээлэл тараасан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.
Байцаалтын үеэр Telegram группийг удирдах эрхийг өөрийгөө Цагаан сарнай хэмээн нэрлэдэг Украины иргэнээс авсан бөгөөд Telegram мессенжерээр захидал бичсэн гэж мэдэгджээ.
“Цагаан сарнай” хаягыг хэрэглэгч нь 2021 оны арваннэгдүгээр сард Казань хотын оршин суугчийг сургууль руу халдлага хийх үйлдэлд турхирсан, 2005 онд төрсөн Украины иргэн Овсюк Ярослав гэдгээр нь хууль сахиулах байгууллагууд мэддэг бөгөөд энэ үйлдлийг даруй таслан зогсоосон гэж Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ.
ОХУ-ын Дээд шүүх 2022 оны 2-р сарын 2-нд “Колумбайн” хөдөлгөөнийг террорист хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд шийдвэрийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэжээ.
Энэхүү алан хядах байгууллага нь хүчирхийллийг сурталчилан томоохон хүчирхийллийн үйл ажиллагаа явуулах замаар ард түмнийг үй олноор нь хөнөөх, хүн амыг айлган сүрдүүлэх, улс орны байдлыг тогтворгүй болгох зорилго баримталж байгааг шүүх хурлын үеэр тогтоож байжээ.
Эх сурвалж: ГАЗЕТА