UIH-3.jpg

2017-07-10 10:05
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж эхлүүллээ. УИХ Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцэхээр болов. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүний дараа чуулган хуралдаж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг төслийг хэлэлцэнэ.  

gansukh.jpg

2017-07-09 16:10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар 50.61 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга маргааш тангараг өргөнө. Үүний дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгц хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга томилогддог. Энэ албан тушаалд А.Гансүх томилогдох гэнэ гэсэн яриа АН дотор тарсан тухай мэдээг мэдээллийн сувгууд дамжуулж байна. А.Гансүх нь Х.Баттулгатай хамт шинэ төмөр […]

UIH-2.jpg

2017-07-09 16:01
УИХ-ын  дарга М.Энхболд өнөөдөр (2017.07.09) хоёр захирамж гаргасан байна. “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр зарлан хуралдуулах Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын […]

uih.jpg

2017-07-09 12:21
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол […]

ner-devshigchid.jpg

2017-07-09 10:38
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар хэн хэдэн санал авсан тухай Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албаны дүн мэдээг доорх хүснэгтээс харна уу. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.978.298 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдэж, улсын хэмжээнд 1984 санал авах байр буюу сонгуулийн хэсгийн хороо ажилласан юм. Сонгуулийн дүнгээр М.Энхболд 41.16, Х.Баттулга 50.61 хувийн санал аваад байна.

SEH-2.jpg

2017-07-09 09:59
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо нэгтгэж дууслаа. Яг одоо сонгуулийн эцсийн дүнг танилцуулах гэж байна. https://www.facebook.com/MNBwebsite/videos/1479564512106051/

0000-1.jpg

2017-07-09 09:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээр 50.61 хувийн санал авсан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэх тухай тогтоолын төслийг СЕХ 10.00 цагт УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маргааш (2017.07.10)-нд Төрийн ордны Их танхимд тангараг өргөх юм. 1993 онд баталсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь […]

p1bkgs0ebd6n2q511r75m7d3ke1.jpg

2017-07-08 18:59
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд санал хураалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа олон нийтэд зарлав. Тэрээр ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээн авч буйгаа илэрхийлээд, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлж, эдийн засгийн хямралыг даван туулж иргэдээ сайхан амьдруулахын төлөө ажиллана гэж мэдэгдлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.  МАН-аас […]

МАН-1.jpg

2017-07-08 17:29
МАН-ын Удирдах зөвлөл өргөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Яг одоо УИХ дахь намын гишүүд Тусгаар тогтнолын ордонд шуурхай хуралдаж  байна. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар хурлын дараа албан ёсны мэдэгдэл гаргах аж. Өчигдөр болсон  Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан МАН байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

mongol.jpg

2017-07-08 15:09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар өнөөдөр уулзаж, шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долдугаар сарын 10-нд зохион байгуулах талаар санал нийлжээ. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твийтер хуудаснаа ингэж жиргэжээ.