999-5.jpg

2017-09-07 13:42
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд […]

хоёр-улс.jpg

2017-09-07 13:24
Монгол Улсын Их Хурлын даргад М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-о Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалд Японы талаас М.Хаяаши тэргүүтэй 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм. Ноён […]

нямдорж.jpg

2017-09-07 13:16
Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр (2017.09.07) манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр анх удаа Бутан хүмүүстэй уулзсандаа […]

ayursaihan.jpg

2017-09-07 12:07
Өнөөдөр (2017.09.07) МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлыг яаралтай товлож өгөх хүсэлтийг өргөн барилаа. Энэ хурлыг Төрийн ордонд яг одоо хаалттай хуралдаж буй Тусгай хяналтын дэд хорооны хурлын дараа хийхийг хүссэн байна.

hot.jpg

2017-09-07 11:46
УИХ-д 65 суудал авсан МАН-ын бодлого тодорхойлогчид ойрын үед АН-ын алдааг давтан Засгийн газраа огцруулах асуудлыг хэлэлцээд завгүй гүйлдэж байгаа. Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар эхэлсэн Засгийн газрыг огцруулах ажиллагаа УИХ дахь МАН-ын 65 гишүүнийг хоёр тэнцүү хуваагдахад хүргэж, асуудал одоогийн байдлаар гацаанд орчихоод байж байна. Анхаарлын төвд байгаа эрх мэдлийн төлөөх дажин МАН-ын дунд шатанд […]

demberel.jpg

2017-09-07 10:38
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган завсарлага авч, эрх барих намын дотоод зөрчил хурцдаад байгаа энэ үеэр МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ярилцлагаа таныг төвийг сахиж чадах эсэх тухай асуултаар эхэлмээр байна. УИХ-ын дарга М.Энхболдын шадар гэгддэг,  Улстөрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд намынхаа доторх асуудлуудыг […]

baingiin-hororr.jpg

2017-09-07 10:29
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдаж эхэллээ. Өнөө өглөө 09,00 цаг өнгөрөөж эхэлсэн энэ хурлаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан тухай асуудлыг асуудлыг хэлэлцэх юм. Хурал зүгээр нэг эхэлсэнгүй. Төрийн ордонд хөл хорио тогтоож, сэтгүүлчдийн өрөөнд хяналт тавьсан байдалтай байна. Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байна. Үүнээс гадна УИХ-ын […]

9898.jpg

2017-09-07 09:37
ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч […]

su-batbold.jpg

2017-09-07 08:00
-Дэд хорооны хэлэлцэх асуудал нь тов тодорхой. Энд У.Хүрэлсүхийн өөрөө өөрийгөө тагнуулж, чагнуулж, мөрдүүлсэн байх магадлалтай хэргийн баримтууд дэлгэгдэнэ. Харин Сү.Батболд Тусгай хяналтын дэд хороо яагаад хуралдахгүй байгааг хэрхэн тайлбарлах бол- Өчигдөр (2017.09.06) эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад удаагүй завсарлав. Шалтгаан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг тодорхой болгож өгөх” хүсэлтээс […]

мэдээ.jpg

2017-09-06 17:54
Өнөөдөр (2017.09.06) АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод  анхааруулга хүргүүлжээ. Үүндээ УИХ-ын чуулгын дэгийн тухай хуулинд 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т зааснаар Ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах  асуудлыг хуулийн дагуу хугацаанд нь шийдвэрлэхийг шаардсан байна.