“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт аравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн, орон нутаг болон хилийн бүсийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэр болон барилгын салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, семинарууд зохион байгуулагдах юм байна.