Европын холбоо нь Испанийн төв засаг ба автономын хооронд үүссэн хямралыг үл тоон чих нь дүлий сууж байгаа гэж Каталонийн автономын бүсийн Ерөнхийлөгч Карлес Пучдемон мэдэгдлээ. Энэ талаар Associated Press агентлаг “Ямар нэгэн юм хэлээгүй орнуудын тухай ярихдаа л зориг зүрхтэй байна. Харин би бол Европын иргэн. Тэд хэрэгтэй болсон үед хаана байна вэ. Каталончуудад нуруугаа харуулах нь Европын шийдвэр юм гэж үү” хэмээсэн Пучдемоны хэлсэн үгийг иш татан мэдээлжээ.
Каталонийн тэргүүн бүх нийтийн санал асуулгын дараа ард түмэн нь “сонсогдох” эрхтэй болно. Бидний дуу хоолойг сонсохыг хүсэхгүй байгаа хүмүүс улс төрийн отоларингологичид (хамар, хоолой, чихний эмч) хандах хэрэгтэй. Хэрэв каталонийн оршин суугчид бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолыг сонговол Испанийн Засгийн газартай үүсэх сөргөлдөөнд Европын холбоо оролцож, нөлөөлөхийг албан ёсоор гуйж байгаагаа ч тэр хэлсэн байна.
Испанийн бүтцээс гарах бүх нийтийн санал асуулга Каталонид ирэх өнөөдөр (2017.10.01) явагдана. Испанийн Ерөнхий сайд каталончуудын тусгаар тогтнох санаачлагыг “үл гүйцэгдэх мөрөөдөл” гэж нэрлээд байгаа. Санал асуулгыг зохион байгуулагч нарт торгууль ноогдуулахаар Испанийн Засгийн газар заналхийжээ.
Эх сурвалж: Associated Press