Энэ долоо хоногийн Энэтхэгийн хувьцааны зах зээлийн арилжаа гурван сарын дотор байгаагүйгээр унагалаа. Энэ үйл явц орон нутгийн хөрөнгө оруулагчдын шуналыг ч дарж чадсангүй. Харин Энэтхэгийн сангууд хувьцааны заал дээр “цорын ганц бух” нь байлаа хэмээн Bloomberg бичжээ.
Орон нутгийн хөрөнгө оруулагчид ба хувь нийлүүлсэн хөрөнгийн сан лхагва гаригт болсон арилжаагаар 8.6 тэрбум рупийн ($282 сая доллар) үнэтэй хувьцаа худалдан авсаныг “Bloomberg” агентлагийн цуглуулсан мэдээ харуулав. Хөрөнгийн орох урсгал хамгийн дээд хэмжээнд явж байсан ч индекс S&P BSE Sensex энэ долоо хоногт дараалан доошилсон байна. Энэ уналт 2017 оны хамгийн урт хүргэлжлэлтэй уналт болжээ.
Хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын санд орсон мөнгө нь Азийн хөрөнгө оруулагч нарын эрсдлээс зугтах гэсэн мөнгөний гадагшлах урсгалд буфер болж байна. Орон нутгийн хөрөнгө оруулагч нар есдүгээр сард $2.1 долларын хувьцаа худалдан авсан ба харин гадаадынхан хоёр сар дараалан хувьцаагаа худалдаж байна. Мумбай хотын Inditrade Capital Ltd. компанийн захиргааны зөвлөлийн дарга Судип Бандиопадхяй, орон нутгийн хөрөнгө оруулагч нар хувьцааг ихээр худалдан авч том дэмжлэг үзүүллээ, энэ хандлага үргэлжилнэ гэж найдаж байна гэж хэлжээ.
Sensex өмнөхийн адил Азийн өсөлтийн гуравдугаарт байна. Үл хөдлөх хөрөнгө, алтны үнэ буурсан мөн өнгөрсөн оны бэлэн мөнгөний арилжааг хориглосон учраас тэд хувьцаа худалдан авцгааж байна. Арваннэгдүгээр сард Энэтхэгийн эрх баригчид санхүүгийн ил тод байдлыг хангах, гар дээрхи мөнгийг банкны системд хамруулах үүднээс мөнгөний шинэ бодлогыг эхлүүлэн хамгийн том дэвсгэртүүдийг гүйлгээнээс гаргасан билээ.
“Bloomberg”