Batuul.jpg

2017-10-16 15:11
Ерөнхийлөгч намайг яагаад “зуулгасан” юм бол?! Намайг үг сүггүй гүжирджээ. Муухай гүжирджээ. Муухайгаар зогсохгүй улс төрийн зорилгоор санаатай гүжирджээ. Намайг Ардчилсан Намаас зайлуулахыг намын шинэчлэлийн “гол нөхцөл” болгон “шаардах”-ын тулд гүжирджээ. Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх сонинд ярилцлага өгчээ. Зүгээр зөвлөх биш улс төрийн бодлогын зөвлөх шүү! Тэр бээр ярилцлагадаа “…шинэчлэгдье гэж байгаа бол янз […]

erunhii.jpg

2017-10-16 14:54
У.Хүрэлсүх танхимаа өлгийдөж авахаар сэтгэл догдлон хүлээж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнээ 14 хоногт багтаан УИХ-аар батлуулах ёстой шинэ Ерөнхий сайд яг одоо Ерөнхийлөгчөөс ирэх хариуг хүлээж байгаа. Харин дөрөвхөн цагийн дотор У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохоос татгалзах юм алга гээд хэлчихсэн Х.Баттулгад шинэ танхимыг гацаах бага биш сонирхол байх шиг. Асуудал мэдээж У.Хүрэлсүхэд биш түүний танхимд […]

USA-2017.jpg

2017-10-16 11:54
Гадаад Харилцааны Яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аяллыг олон нийтэд сурталчлах аян”-ын нээлт өнгөрсөн долоо хоногт (2017.10.13) болов. Нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд элчин сайд Женифер Зимдал Галт, ГХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил болон холбогдох албаныхан оролцлоо. Аяныг АНУ руу зорчих хүсэлтэй иргэдийн хариуцлага, зөрчил гаргахгүйгээр хугацаандаа ирэх үүргийг […]

Enhbold.jpg

2017-10-13 12:53
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад үүссэн МАН-ын доторхи хуваагдал одоо ч арилаагүй байна. Дараагийн Засгийн газраа бүрдүүлэхдээ эв нэгдэл бус тохиролцооны зарчмаар шийдвэр гаргаж байгаа нь нэгэнт ил болсон. МАН доторхи энэхүү үл ойлголцол, хуваагдал ирэх арваннэгдүгээр сарын 20-21-нд болох намынхаа Их хурлыг хүртэл үргэлжлэхээр байна. Харин түүнээс цааш ямар байх нь шинээр сонгогдох намын даргаас […]

baasanhuu.jpg

2017-10-13 12:53
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр (2017.10.13) Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв. Тэр “Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёр засаглал байна. Гүйцэтгэх засаглал байхгүй болсон. Гүйцэтгэх засаглалыг УИХ хянах хуультай. Харамсалтай нь УИХ хяналтын чиг үүргээ гүйцэтгэх бололцоогүй боллоо. Бүх гишүүдийг давхар албан тушаалтай болгож байгаа нь гэмт хэрэг. Бид сонгуульт албан тушаалтнууд. Ард түмэн биднийг өөрийгөө […]

Zasgiin-gazar.jpg

2017-10-13 12:04
У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэрс өчигдөр (2017.10.12) тодорч, АТГ-т нэр дэвшсэн сайд нарыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулах тухай албан бичиг хүргэгдсэн. Тус газар УИХ-ын гишүүдийг нягталж үзээд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Өчигдөр мөн Ерөнхийлөгч Х.Баттлугад шинэ Засгийн газарт багтах бүрэлдэхүүнийг танилцуулж, зөвшилцөх тухай санал хүргэгдсэн байгаа. Ерөнхийлөгч зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн хариу өгөхөөс […]

ATG-1.jpg

2017-10-13 11:26
-Ай хөөрхий, АТГ гэж нэг зовлонтой байгууллага байдаг юм байна. Жараахайгаар хөөцөлдлөө гэж загнуулна. Тул бариад авахаар нөгөө тул нь чамайг байхгүй болгоно гэж эргээд айлгана. Дуулсан сайн нэргүй, шүүмжлэл биш хараал, заналхийллээр дүүрэн- Саяхан өдөр тутмын сониноос Индонезийн Авлигатай тэмцэх хороо улс төрийн дарамт, шахалтад ороод байгаа тухай багавтар мэдээ уншлаа. Хаа газар зовлон, […]

burmaa.jpg

2017-10-13 11:19
Ерөнхийлөгч Х.Баттулга аравдугаар сарын 05-нд захирамж гарган Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулах саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Р.Бурмаа Сонгогчдын Боловсрол төв хэмээх байгууллагыг тэргүүлж явсаар 2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Түүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц рүү зүтгүүлсэн нь нийгэмд хэсэгтээ мартагдаж байсан энэ эмэгтэйг […]

ХЗБХ.jpg

2017-10-13 10:33
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. Тус байнгын хороо пүрэв гарагийн (2017.10.12) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн […]

23-1.jpg

2017-10-12 14:49
“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Хүндэт зочид, төлөөлөгчид өө!  Хатагтай, ноёд оо! Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө энэ семинарыг зохион байгуулж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд жил дараалан өвөлжилт […]