БНБУ-ын Соёлын сайд Боил Банов Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзаж Монгол, Болгарын соёлын харилцаа, Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2021 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилт, соёл урлагийн байгууллагууд болон музей хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд Болгарт болсон олон улсын чанартай урлагийн наадам, спортын уралдаан тэмцээнд манай төлөөлөгчид оролцоход Болгарын тал дэмжлэг үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлж, цаашид хоёр тал үзэсгэлэн, урлаг соёлын аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, багш нар солилцох, туршлага судлах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ