Фото: KCNA / Reuters
Өмнөд Солонгосын Chosun Ilbo сонин БНАСАУ-ын дүрвэгчдийн үгнээс иш татан Хойд Солонгосын Пунгари туршилтын талбайн орчим нутагт цөмийн цэнэгүүдийг туршсаны дараа нутгийн хүмүүс гажигтай хүүхдүүд төрөх боллоо хэмээн бичжээ.
Тус сониныхонтой уулзсан дүрвэгчдийн нэг нь “Пунгари туршилтын талбайн бүсэд амьдардаг хамаатан тэндхийн төрөх газруудад мутацитай хүүхдүүд төрөх болсон” хэмээн ярьжээ. Өөр нэг дүрвэгч цацраг идэвхит бодис хөрсний усанд шингэсэн ба зарим нэг эх булаг ширгэсэн. Хүмүүс ус хэрэглэхээс айдаг болсон талаар мэдээлжээ.
Хойд Солонгосоос 2010 онд зугтсан эрэгтэй ярихдаа “цөмийн бөмбөгийн анхны туршилт (2006) ба хоёр дахь (2009) туршилтаар зөвхөн цэргийн албан хаагчдын гэр бүлийг газар доорхи нуувчид нуусан байлаа. Нутгийн хүмүүст энэ талаар огт сануулаагүй, мэдэгдээгүй” гэжээ. Туршилтын талбайн орчим усан сангуудын загас жараахай алга болсон байв. Ой модны 80 хувь нь устсан гэж тус сонин өгүүлжээ.