tserenbat.jpg

2017-11-09 13:37
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн […]

HURELSUKH.jpg

2017-11-09 13:35
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны Монгол тамирчин юм. Тэрээр […]

UIH-2.jpg

2017-11-09 13:05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар “Хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 46 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн бол найм нь хүлээн авах ёстой гэв.  

BONAV.jpg

2017-11-08 15:26
БНБУ-ын Соёлын сайд Боил Банов Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзаж Монгол, Болгарын соёлын харилцаа, Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2021 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилт, соёл урлагийн байгууллагууд болон музей хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд Болгарт болсон олон улсын чанартай урлагийн наадам, спортын уралдаан тэмцээнд манай төлөөлөгчид […]

ENKHBOLD-1.jpg

2017-11-08 15:23
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2017.11.08) манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд Британийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм. Тэрбээр “2012 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд “Харилцан ойлголцлын […]

ZG.jpg

2017-11-08 14:17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.11.08) 15.00 цагт эхэлнэ. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай,  Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай зэрэг асуудал багтжээ. Хэлэлцэх асуудлын дараалал № Хэлэлцэх асуудал Засгийн газрын […]

Davaasuren.jpg

2017-11-08 14:08
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны Ерөнхий захирал хатагтай Ж.Робберсе болон албаны бусад хүмүүстэй Гааг хотод уулзаж хоёр талын шилжилт хөдөлгөөний бодлогын талаар мэдээлэл солилцохын сацуу олон улсын шилжилт хөдөлгөөний сүүлийн үеийн байдал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэж буй арга замуудын талаар өргөн хүрээнд санал солилцов. Монгол […]

gantulga.jpg

2017-11-08 11:09
Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өмгөөллийн “Веритас партнерс’ ХХК-иас нэгэн мэдээлэл очсон нь УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой. Түүний нэр холбогдсон гэмт хэргийнхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн явдал нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн үйлдэл. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлт байлаа. Гомдлын дагуу тус дэд хороо хуралдан, УИХ-ын […]

HURELBAATAR-1.jpg

2017-11-08 10:53
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнажээ. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр шагналыг гардуулж өглөө. С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын […]

moros.jpg

2017-11-07 12:40
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.11.07) ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлсэн байна. Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг […]