Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардлыг даана

2017-12-21 10:42
tulgaa

Ардын уран зохиолч Төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэн гуайн биеийн байдал тааруу байгаа. БНСУ-ын эмч нар түүнийг ходоодны хорт хавдартай хэмээн оношилсон бөгөөд эмчилгээний зардалд 100 сая төгрөг шаардлагатай болсон. Хэрэв эмчилгээний төлбөрөө олбол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Лхагвасүрэнгуайн эмчлгээний зардлыг бүрэн даахаар болжээ.

Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна.