МАН-ын удирдах зөвлөл өчигдөр анхны хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа намын даргын хувиар суулаа. Энэ удаагийн хурлаар МАН-ын 2018 оны ерөнхий төлөвлөгөө, бодлого зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөлийн хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдал намын нэр хүндэд нөлөөлөх асуудал үүсэхийг сануулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх татвар нэмэх асуудлыг эргэж харах ёстой гэж үзсэн байна. Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 15:00 цагаас эхэлж 18:00 цагийн үед өндөрлөсөн юм.
1 comment
ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭН ДАРУЙ ХЭВЭНД НЬ ОРУУЛАХГҮЙ БОЛ ТЭТГЭВЭР АВАХ ХҮНГҮЙ БОЛЖ ДАРГА НАР БАЯРЛАХ ЮМ БИЗ ДЭЭ.