8b9a7fd3ce14ee521b836abcfdafb077.jpg
2020-01-06 15:28
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талбайн хяналт, хамгаалалтыг орон нутаг хариуцах болсон. Үүнтэй холбогдуулан хяналтын постын зориулалттай, хүйтний улиралд ашиглаж болох тоноглолтой явуулын чиргүүл худалдан авах хөрөнгийг шийдэхийг сайд Н.Цэрэнбатад, хууль бусаар алт олборлохыг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгав. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

news_75361_1-1024x682.jpg
2020-01-06 15:17
Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна. Компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

tetgever22.jpg
2020-01-06 14:52
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр […]

angitanhim.png
2020-01-06 14:42
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино […]

200106-AN.jpg
2020-01-06 12:42
УИХ дахь Ардчилсан намын зѳвлѳлѳѳс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай захидал илгээсэн байгаа. Төрийн тэргүүний гаргасан улстөрийн санаачлагыг ҮАБЗ хүлээн авч гэж ойлгож байна. Монгол Улсын хүн бүр өрийн дарамтгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд АН иргэдийг зээлийн дарамтаас чөлөөлөх асуудлыг санаачлан  Ерөнхийлөгчид 2017 […]

eko.jpg
2020-01-06 12:09
Засгийн газрын хуралдаанаас Экологийн цагдаагийн нэгж байгуулах, тээвэр хөдөлгөөний асуудлийг нийтэд нь Тээврийн цагдаагийн албанд хамруулахыг Засгийн газрын гишүүд дэмжлээ. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэх хэд хэдэн нэгж байсныг нэгтгэж мэдээлэл, судалгааны алба байгуулахаар болсон. Экологийн цагдаагийн нэгж нь уул уурхайн улмаас байгаль сүйдэж буй 11 аймаг, 100 гаруй суманд 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. […]

240179-20052019-1558340246-1995389305-man_buleg1-1024x554.jpg
2020-01-06 11:25
МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 14 цагаас товлогджээ. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэхээс гадна ҮАБЗ-өөс гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцэхээр болжээ. Үүнээс өмнө Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар нэгдсэн байр сууринд хүрэхээр  Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахуулсан ажлын […]

zandanshatar-1024x683.jpg
2020-01-06 10:27
Ерөнхийлөгч Х.Баттулга “Тэтгэврийн зээлийг тэглэх” болсон тухай ҮАБЗ-ийн шийдвэр гарсан талаар оны босгон дээр дуулгаж, олон ч хүнийг баярлуулж, олон ч хүний бухимдлыг төрүүлж, нийгмийн сэтгэл зүйд талцал бий болгоод байсан билээ. Улстөрчид болон эдийн засагчид ч энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор янз бүрийн байр суурь илэрхийлээд буй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд ҮАБЗ-ийн нэг УИХ-ын дарга Г.Занданшатар […]

5fc9ab686417a47af34b5ef658a08a00-1-1024x576.jpg
2020-01-06 09:31
Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид болж байна. Уг хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. […]

Оюундарь.jpg
2020-01-04 11:40
Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Европын холбооны зөвлөлийн […]