Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгох асуудлыг МАН-ын бүлэг хуралдаанаараа шийдвэрлэнэ

2020-01-27 13:47
МАН бүлэг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэх юм байна. Мөн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг, Аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан уг хуультай холбоотой зарим заалтыг хэлэлцэх аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.  Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтыг бүлгийн хуралдаан дээрээ сонсгож, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ярьж буйгаар бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүрт нь хоёр тойрог болгох асуудал яригдаж байгаа бөгөөд бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.