БНХАУ-аас халдварлан тархаад байгаа уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа буюу коронавирус нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өвчин тул дэлхий дахинд оношлуур болон эмчилгээ нь нээгдээгүй байсныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн. Харин өндөр хөгжилтэй орнууд тус өвчний оношлуурыг бүтээсэн бөгөөд манай улсын тухайн Японы бүтээсэн оношлуурыг авахаар болсон ба уг оношлуурууд маргааш монголд ирнэ.
Манай улсын ХӨСҮТ-ийн лабораторит томуугийн 21 төрлийн вирусийг оношлох багаж хэрэгсэл байдаг бөгөөд эдгээр 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, оношилгоо хийж байгаа аж.
Тухайн оношилгооны тоног төхөөрөмж болон короновирусын халдвартай холбоотой гарах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн.