Тийм, үгүй эсэхээ та мэдэхийг хүсэж буй бол дараах 5 шинж хариултыг уншаарай.
1. Тэд Үргэлж хохирогчийн дүрд тоглож тэрхүү мэдрэмжээ бусдад халдаахыг хүсдэг. Psychopathic буюу сэтгэцийн өөрчлөлтэй хүн бусдын зовлонг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавин бодох чадвараа алдсан байдаг. Харин тэд өөрсдийнх нь амьдралд тохиолдож байсан хамгийн хүнд хэцүү үеийн мэдрэмжийг бусдад түгээхийг хамгийн сайнаар хийж чаддаг байна. Тийм ч учраас ам зөрж буй эсрэг талын хүндээ өөрийгөө буруутгах буруутгал, гэмшил эсвэл өшөө хорсолыг төрүүлж чаддаг.
2. Тэдний мэдрэмж асар хурдан солигддог. Өчүүхэн төдий асуудал гармагц хэдийгээр тэр аз жаргалтай байсан ч алга урвуулахын хоромд уур хилэн болон хувирч өөрийгөө ч барьж дийлэлгүй давах ёсгүй хил хязгаарыг үйлдлээр болон үгээр магадгүй интернэт орчинд дахь сэтгэгдэлээр дамжуулан давдаг.
3. Бүгдэд заавал хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Энэ нь ихэнх тохиолдолд түүнийг сэтгэл зүйн хүчирхийлэгч болгон хувиргадаг. Тиймээс түүний эргэн тойрны хүмүүс түүнээс зай авахад хүргэдэг ба энэ эргээд түүнийг хүнд хэцүү ганцаардмал байдалд оруулдаг байна.
4. Өөрийнхөө үйлдлээс хэзээ ч алдааг олж харж чаддаггүй. Эхэнд дурдсаны дагуу psychopaths буюу сэтгэцийн өөрчлөлтэй хүн нь хэдийгээр өөрөө асуудлын гол буруутан нь байсан ч хохирогчийн байр сууринд өөрөө өөрийгөө тавьж өөрийгөө зөвтгөж, өөрийгөө өрөвддөг. Тиймээс өөрөөсөө алдааг хайна гэдэг нь түүнээс асар хол харин бусдаас алдааг хайх нь асар ойр юм. Өөрийнхөө үйлдэлээс алдаа олж харж чадахгүй байгаа хүн таны үгийг сонсохж, ойлгож чадахгүй.
5. Уригдсан болон уригдаагүй бүх хэрүүлд оролцох дуртай. Ийнхүү бусдын анхаарлыг бага боловч өөр дээрээ авах сонирхолтой. Тэр бүү хэл өөрт нь ямар ч хамааралгүй зүйлсийг шүүмжилж, доромжилж тэгээд тэдгээрээс хариу тайлбар авч байгаагаас сайхан мэдрэмжийг олж авдаг.
Эх сурвалж: Энд дарна уу