УИХ дахь МАН-ын бүлэг хурлаараа УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байна. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Аймгуудын хувьд үндсэндээ мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Хуучин сонгуулийн хуулиар тойрог байсан газрууд мандат болоод явж байгаа.
Хоёр өөрчлөлт орсон. Нэг тойрогтой байсан газруудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуульд “Олон мандат бүхий томсогосон тойрог” байна гэж заасан. Тиймээс нэг тойрог, нэг мандат байж болохгүй.
Тиймээс Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтайг нэг тойрог 2 мандаттай болгосон. Тэгэхээр Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгосон.
Нийслэлийн хэмжээнд 9 тойрог 24 мандаттай байхаар шийдэж байна.
Баянзүрх-5
Сонгинохайрхан -5
Баянгол-3
Чингэлтэй-3
Хан-Уул-3
Сүхбаатар-3
Налайх-2
Багануур-2
Багахангай-2 мандаттай. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг хоёр тойрог, таван мандаттай байхаар тогтсон тухай мэдээллээ.
Н.БАТАА