2020-06-27 15:20
УИХ-ын сонгуулийн 24 тойрог, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Сүхбаатарын Эрдэнэболд өнөөдөр (2020.06.27) 13.32 цагт өөрийн твиттер хуудастаа “Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн жиргэжээ. […]










