aegbcy_37ce0dba-510f-496b-8274-0b53d9567f7a_x974-1024x682.jpg
2020-06-30 17:55
МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Анхдугаар чуулган маргааш үргэлжилнэ. УИХ-ын даргыг сонгосноор Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

зандка.png
2020-06-30 17:12
Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан […]

unnamed-1-10.jpg
2020-06-30 16:25
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2020 оны 06 дугаар сарын 30-ны А/33, А/34 дүгээр тушаалаар […]

106320175_3096318027148005_2534201257760915172_o-1024x768.jpg
2020-06-30 15:35
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын гишүүд тангараг өргөж дууслаа.  Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөлөө. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний тангарагийн үгэнд өөрчлөлт орсныг тодотгоё. Шинэ гишүүд тангараг өргөхдөө  “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд […]

106336724_1134766740250058_2880601654733273069_n.jpg
2020-06-30 13:54
УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган эхэллээ. Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “УИХ-ын эрхэм гишүүд ээ! Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв […]

Баттулга.png
2020-06-30 12:58
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ. Анхдугаар чуулганы хуралдаанд шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөх бөгөөд УИХ-ын даргыг сонгох юм. Яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж үг хэлж байна. Тэрбээр “Иргэдийнхээ боломжоос хулгай хийдэг биш, боломж олгодог чуулган байх хэрэгтэй”-г сануулав. Анхдугаар […]

105989662_2636767489756956_8561600515074613494_o-1024x683.jpg
2020-06-30 12:34
Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ. Дүн мэдээтэй танилцсаны дараа Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр /2020.06.30/ 12:00 цагт товлон зарласан билээ.

Мөнхсайхан.png
2020-06-30 12:34
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан өөрийн цахим хуудсандаа шинээр байгуулагдсан парламент анхдугаар чуулганаараа юу шийдвэрлэх хууль зүйн орчин байгаа талаар хуваалцсаныг уншигчиддаа хүргэе. АНХДУГААР ЧУУЛГАНААР ЮУ ШИЙДВЭРЛЭХ ВЭ? УИХ-ын тухай хуулийг 2020.05.07-нд шинэчлэн баталж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр […]

MG_0659_b.jpg
2020-06-30 11:31
Улсын Их Хурал 2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд, хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо удахгүй Ерөнхийлөгчид гардуулна […]

еөк.png
2020-06-30 11:04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы товыг тогтсон талаар мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ. Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. Анхдугаар чуулганы өмнө буюу өнөөдрийн 11:00 цагт СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчид сонгуулийн дүн […]