44-4.jpg
2021-11-09 17:45
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан […]

04-13.jpg
2021-11-09 17:29
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ц.Даваасүрэнг нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа. Шаардлага: Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар […]

987.jpg
2021-11-09 14:28
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдрөөс Катар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд […]

88-5.jpg
2021-11-09 13:21
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр батлах тогтоолын төслийг гишүүдийн 81.8 хувь дэмжлээ. Тэднийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тогтоолын төслийг УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах […]

9933.jpg
2021-11-09 13:03
Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг /2021.11.08/ зохион байгууллаа. Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар […]

999999999.jpg
2021-11-09 12:27
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслөөр нийлүүлэгдсэн Airbus ЕС-145” загварын […]

99999-1.jpg
2021-11-09 12:11
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Сургууль, курсууд өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэхчлэн судалгаа авдаг. Гэтэл дараа нь ямар нэг тоос сорогчийн компаниас яриад энийг […]

58.jpg
2021-11-09 12:05
УИХ-ын Хууль зүй, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тал дээр дэвшил гарч байгаа гэж бодож байна. Гэхдээ УИХ дээр сайн ярих ёстой. Тус хуулийн […]

2121-1024x576.jpg
2021-11-08 16:10
УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон улсын байгууллагууд манай улсыг хүний эрхийг хэрхэн дээдэлж байгааг харж байдаг. Хууль хяналтын байгуулагуудаас өнгөрсөн найман сард хүний эрхтэй холбогдсон олон улсын гэрээ конвенцид нэгдсэн үүргээ биелүүлж байгаа эсэх тайлан мэдээллүүд авсан дээрээ дүгнэлт […]

888-1024x576.jpg
2021-11-08 13:12
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаараа бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө.  -2022 оны төсөв маш их алдагдалтай төсөв батлах гэж байна. Үүнээс гадна эдийн засгаа тэлэх, орлого олох ямар нэг нааштай зүйл байхгүй байна.  Музей, урлан барих гэх мэт шаардлагагүй зүйл олон байгаа. Зураг төсөвгүй төсөв төсөл ч бий. Инфляц хоёр оронтой тоонд […]