dreamstime_l_204077179-scaled-1024x682.jpg

2021-03-25 13:07
Монгол Улс Ковакс хөтөлбөрийн хүрээнд өчигдөр “Фрайзер” вакцины 25,740 тунг хүлээн авсан билээ. Тус вакцин нь АНУ-ын биотехнологийн “Pfizer” болон Германы “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан “BNT162b2” вакцин юм. Энэ вакцин нь коронавирусийн эсрэг 95 хувийн үр дүнтэй бөгөөд цельсийн хасах 20-80 хэмд хадгалах шаардлагатай юм. Уг вакциныг дараах хүмүүст хийх аж.  Тус вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах юм […]

jg_60Jsfp7-1024x512.jpg

2021-03-25 10:23
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд нийслэлийн есөн дүүрэгт дархлаажуулалтын байнгын 39 цэг ажиллана. Тус цэгүүдэд 92 багийн 644 эмч ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Б.Эрдэнэ

163897748_273563764214110_2700109590285268867_n.jpg

2021-03-25 09:55
Анагаах ухааны доктор, дэд профессор, дархлаа судлаач С.Чимидцэрэн коронавирусийн эсрэг вакцины тухай зөвлөмжийг хүргэж байна. [fbvideo link=”https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/769280270359121/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]  Б.Эрдэнэ

EuzKa9qVIAUCN-q-1024x633.jpg

2021-03-25 09:45
“МИАТ” ТӨХК-ийн В767-300 агаарын хөлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 5 хайрцаг, 149 кг “COVID-19”-ийн эсрэг “Файзер” вакциныг тээвэрлэн авчирчээ. Тус компанийн мэдээлснээр, уг вакциныг Lithium зай хураагууртай тусгай зориулалтын хайрцагтай тээвэрлэжээ. Вакцин тээвэрлэсэн онгоц энэ сарын 24-ний өдрийн 16.34 цагт Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Энэхүү вакциныг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид хүлээн авч хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Файзер”-ын вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан […]

IMG_9536-1024x575-1024x575.jpg

2021-03-25 09:00
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Сүнчин, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэн, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин нар өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаа, Вакцин, биобэлдмэлийн […]

437348.png

2021-03-24 12:30
Монгол Улс өмнө нь ОХУ-аас 10 мянган тун  “Спутник-V” вакцин хоёрдугаар сард хүлээн авсан. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас 300 мянган тун “Спутник-V” вакциныг оруулж ирэхээр яриа хэлэлцээр хийсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Орос вакциныг оруулж ирсэний дараа эмчийн зааврын үндсэн дээр иргэдээ дархлаажуулалтад хамруулах аж. Б.Эрдэнэ

Capture.png

2021-03-24 11:05
Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдөртэй холбогдуулан ХӨСҮТ-ийн СТСА-ны үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргалтай ярилцсаныг хүргэе. -Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийн уриа онцлог юу байна? -2021 оны уриа “ЦАГ ЯВСААР БАЙНА” хэмээн дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарал хандуулж эрч хүч, шинэ санаа, санаачлагатай шуурхай ажиллахыг […]

b58937ad8f68843fd175c608a16d6562_x3.jpg

2021-03-24 10:42
Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас хорвоог орхиж […]

covid2.jpg

2021-03-24 07:20
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “NGS” буюу вирусийн генийн бүрэн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ-д ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”-д SARS-CoV-2 вирусийн генийн бүрэн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар 2021 оны 3 дугаар сарын 25-нд […]

ооо.jpg

2021-03-23 17:24
УГТЭ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн УНТЭ-тэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 250-300 иргэнд урологийн бүх төрлийн мэс […]